Мэргэжлийн нэгдэл – Салбарын тогтвортой хөгжлийн баталгаа
Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо (МГТБИМХ) нь 2014 оноос хойш салбарын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн импортлох, хадгалах, тээвэрлэх болон борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй аж ахуйн нэгжийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, ашгийн төлөө бус, бие даасан мэргэжлийн төрийн бус байгууллага юм.
Холбооны гишүүд нь Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт болон борлуулалтын нийт зах зээлийн 70 орчим хувийг хангаж, нөөц бүрдүүлэх үүрэг хүлээж байна.
Холбоо салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, импорт, нийлүүлэлтийн статистик мэдээллийг нэгтгэн олон нийтэд хүргэх, бүтээгдэхүүний чанар, стандартын хэрэгжилтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Салбарын эрх ашгийг хамгаалж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх замаар Монгол Улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангана.
Эв нэгдэл • Мэргэжлийн ёс зүй • Ил тод байдал • Инноваци ба хөгжил
Салбарын эрх зүйн орчныг сайжруулах, гишүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах.
Төрийн байгууллагуудтай бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдсан асуудалд хамтын шийдэл гаргах.
Салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх, судалгаа болон бодит мэдээллээр гишүүдийг хангах.