Гишүүнчлэл

Холбооны гишүүнээр элсэх:

Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулах, холбооны үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүд Компанийн танилцуулга бүхий гишүүнээр элсэх албан хүсэлтээ сайн дурын үндсэн дээр гаргах ба гишүүнээр элсэх хүсэлтийг Холбооны Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг.

Холбооны гишүүн болсноор дараах давуу талтай:

  • Олон улс болон дотоодод өрнөж буй нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн талаар мэдээ, мэдээлэл авах;
  • Газрын тосны салбарын бодлого, зохицуулалтын талаар санал хүсэлтээ холбоогоор дамжуулж төрийн байгууллагад уламжлах, асуудлаа шийдвэрлүүлэх, хамтран ажиллах;
  • Салбарын болон гишүүдийн үйл ажиллагааг олон нийтэд таниулж, бодит мэдлэг мэдээлэл түгээх;
  • Холбооны бүх гишүүдийн хуралд оролцох, санал өгөх;
  • Холбооноос зохион байгуулж буй сургалт, арга хэмжээнд оролцох, хөнгөлөлт эдлэх;
  • Бусад