Монгол Улсын төрийн болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ОХУ-н Роснефть компанитай хийсэн уулзалт ОХУ-н Москва хотод амжилттай болж өндөрлөлөө.
Тус уулзалтаар Монгол Улсын гол бэлтгэн нийлүүлэгч Роснефть компанитай шатахууны экспортын хориг болон Евро 5 шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хэлэлцсэн юм.
Уулзалтын үр дүнд ОХУ-н Роснефть компани нь 2021 оны 09 дүгээр сард 1500 тонн, өмнөх сарын ачигдаагүй байсан 10,000 тонн Аи92 шатахуун, 10 дугаар сард 44,000 тонн Аи92 шатахууныг тус тус Монгол Улсад нийлүүлэхээр болсон ба цаашид бүх төрлийн автобензин болон Евро 5 стандартын шатахууныг манай импортлогч аж ахуйн нэгжүүдийн захиалсан хэмжээгээр хасалт хийхгүй нийлүүлэхээр харилцан тохиролцсон байна.