ЭМГЭНЭЛ

Жанчивын Оюунгэрэл

(1955-2020)

            Монгол Улсын Уул уурхай, Хүнд үйлдвэрийн салбарын тод төлөөлөл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн манлайлал, Газрын тосны шинжлэх ухааны доктор, Худалдааны гавьяат ажилтан Жанчивын Оюунгэрэл 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж Монголын Уул уурхай, Хүнд үйлдвэрийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

            Ж.Оюунгэрэл нь улс орныхоо нийгэм, эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн салбарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан, өнөөгийн газрын тосны бүтээгдэхүүний импорт болон хангамжийн 40 гаруй хувийг дангаараа хангадаг “Петровис” группийг үүсгэн байгуулагч төдийгүй Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуй нэгж байгууллага, газрын тосны салбарын ажилчид, мэргэжилтнүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий салбарын анхны мэргэжлийн холбоог үүсгэн байгуулагчийн нэг юм.

            Түүний ажиллаж буй салбар болон хамтран ажиллагч түнш, мэргэжлийн холбоодын гишүүн байгууллага, залуу үеийн боловсрол, хөгжилд оруулсан шавхагдашгүй хувь нэмэр, нөр их хөдөлмөрийг үүрд санан дурсаж байхын хамт, таны бүтээлч, тэмцэгч, ажилч хичээнгүй, нөхөрсөг, эгэл даруу, элэгсэг дотно гэгээн зан чанар, дүр төрх бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО