Холбооны тухай

Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо(Холбоо) нь 2014 онд үүсгэн байгуулагдсан ба газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн, сайн дурын гишүүнчлэлтэй ашгийн бус төрийн бус байгууллага юм.

Холбоо нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн, тогтвортой явуулж ирсэн ба гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хүсэл зоригийг төрийн эрх барих байгууллагын өмнө төлөөлөх, гишүүдийг зөвлөмж мэдээллээр хангах, боловсон хүчнийг сургах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, олон нийтэд сурталчлах, Засгийн газар, яам, агентлаг, гадаад дотоодын харилцагч түншүүдтэй хамтран ажиллах, Газрын тосны салбарыг хөгжүүлэх төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх зэрэг үндсэн чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.  

Холбооны нийт гишүүд нь Монгол Улсын хэрэгцээт шатахууны импорт, худалдааны 80 орчим хувийг эзэлж байна. 

Холбооны бүтэц

  • Бүх гишүүдийн хурал
    • Удирдах зөвлөл
      • Удирдах зөвлөлийн дарга буюу Тэргүүн
        • Гүйцэтгэх захирал
          • Ажлын алба

– ХОЛБООНЫ ГИШҮҮД –